Toggle navigation
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭЛЛИЙН БЭЛЭН БАЙДАЛ
МЭДЭЭ
БИДНИЙ ТУХАЙ
MN
|
EN
Зорилго 12
Тогтвортой
хэрэглээ,
үйлдвэрлэлийн
бүтцийг
бүрдүүлэх
Зорилго 12. Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн бүтцийг бүрдүүлэх
Дата утга
Зорилт 12.1
Хөгжиж буй орнуудын хөгжил, чадавх нөөц бололцоог харгалзан үзэж хөгжингүй орнууд хошуучлан бүх улс орнууд зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж, тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн 10 жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлэх
Зорилт 12.2
2030 он гэхэд байгалийн баялгийг үр ашигтай хэрэглэж, түүний тогтвортой менежментийг бүрдүүлэх
Зорилт 12.3
2030 он гэхэд жижиглэн худалдааны болон хэрэглээний түвшинд нэг хүнд ногдох дэлхийн хүнсний хаягдлыг хоёр дахин багасгаж, үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн тогтолцоотой холбоотойгоор гарах хүнсний алдагдал, түүний дотор ургац хураалтын дараах алдагдлыг бууруулах
Зорилт 12.4
2020 он гэхэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын баримт бичигт нийцүүлэн химийн бодис болон бүх төрлийн хог хаягдлыг амьдралынх нь мөчлөгийн хугацаанд байгаль орчинд ээлтэй байдлаар зохицуулах
Зорилт 12.5
2030 он гэхэд хог хаягдлаас сэргийлэх, түүнийг бууруулах дахин боловсруулах, дахин хэрэглэх замаар хог хаягдал бий болгож буй хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулах
Зорилт 12.6
Хувийн хэвшил, ялангуяа томоохон, үндэстэн дамнасан компаниудыг тогтвортой байдалд чиглэсэн арга ажиллагааг нэвтрүүлж, энэ талаарх мэдээллийг өөрсдийн үйл ажиллагааны тайландаа тусгаж байх явдлыг дэмжих
Зорилт 12.7
Үндэсний бодлого, тэргүүлэх чиглэлтэй нийцүүлэн тогтвортой байдалд чиглэсэн төрийн худалдан авах ажиллагааг дэмжих
Зорилт 12.8
2030 он гэхэд хүн бүр тогтвортой хөгжил, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах амьдралын хэв маягийн талаар холбогдох мэдээлэл, мэдлэгтэй болсон байх
Зорилт 12.a
Хэрэглээний болон үйлдвэрлэлийн илүү тогтвортой бүтцэд шилжих зорилгоор шинжлэх ухааны болон технологийн чадавхаа бэхжүүлэхэд хөгжиж буй орнуудыг дэмжих
Зорилт 12.b
Шинээр ажлын байр бий болгодог, орон нутгийн соёл, бүтээгдэхүүнийг хөхүүлэн дэмждэг тогтвортой аялал жуулчлалд тогтвортой хөгжлийн үзүүлж буй нөлөөнд хяналт шинжилгээ хийх арга хэрэгслийг боловсруулж, нэвтрүүлэх
Зорилт 12.c
Хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлыг харгалзан үзэж, ядуу, эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах байдлаар өөрсдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болохуйц нөлөөллийг багасгаж, үндэсний нөхцөл байдалд нийцүүлэн зах зээлийн гажилтыг арилгах, түүний дотор татварын бүтцийг өөрчлөх, байгаль орчин сөрөг нөлөө учруулж буй татаасыг аажмаар багасгах замаар үрэлгэн хэрэглээг өөгшүүлдэг шатах түлшний үр ашиггүй татаасыг оновчтой болгох
Зорилго 12. Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн бүтцийг бүрдүүлэх
×
Data list
×
Description