Үзүүлэлт
Зорилго 1. Ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгох Зорилт 1.1. 2030 он гэхэд өдөрт 1.25 ам.доллараас бага орлоготой гэж одоогоор тооцогдож буй хүмүүсийн туйлын ядуурлыг арилгах. 1.1.1. Ядуурлын олон улсын түвшнээс доогуур амьжиргаатай хүн амын эзлэх хувь, хүйс, насны бүлэг, ажил эрхлэлтийн байдал, байршлаар Зорилт 1.2. 2030 он гэхэд үндэсний тодорхойлолтын дагуу ядуурлын бүх хэмжигдэхүүнээр ядуу амьдарч байгаа бүх насны эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувийн жинг наад зах нь хоёр дахин бууруулах 1.2.1. Үндэсний ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай хүн амын нийт хүн амд эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр 1.2.2. Үндэсний тодорхойлолтоор ядуурлын бүх хэлбэрт амьдарч байгаа бүх насны эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн эзлэх хувь Зорилт 1.3. Үндэсний онцлогт тохирсон нийгэм хамгааллын тогтолцоо, бүх хүнд зориулсан нийгэм хамгааллын арга хэмжээ, түүний дотор нийгэм хамгааллын үндсэн үйлчилгээг нэвтрүүлж, түүнд ядуу, эмзэг бүлгийн дийлэнх хэсгийг 2030 он гэхэд хамруулах 1.3.1. Нийгмийн хамгааллын суурь хөтөлбөрт хамрагдсан хүн амын нийт хүн амд эзлэх хувь, хүйсээр, ядуурлын байдлаар, зорилтот бүлгээр (хүүхэд, ажилгүйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд) Зорилт 1.4. 2030 он эрэгтэй, эмэгтэй хүн бүр, ялангуяа ядуу, эмзэг бүлгийнхэн эдийн засгийн нөөц бололцоог эрх тэгш авч ашиглах, түүнчлэн нийгмийн үндсэн үйлчилгээ, газар болон бусад хэлбэрийн эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах, өв залгамжлах, байгалийн баялаг, зохих шинэ технологи, санхүүгийн үйлчилгээ, түүний дотор бичил санхүүгийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх 1.4.1. Дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдсан өрхөд амьдардаг хүн амын эзлэх хувь 1.4.2. Насанд хүрсэн, газар эзэмших эрхтэй, хууль ёсны гэрчилгээтэй хүн амын нийт насанд хүрэгчдэд эзлэх хувь, эзэмшлийн төрлөөр Зорилт 1.5. 2030 он гэхэд ядуу болон эмзэг бүлгийн эрсдлийг даван туулах чадварыг нэмэгдүүлж, тэдний цаг уурын холбоотой гамшигт үзэгдэл, эдийн засаг, нийгэм, байгаль орчны хүндрэл, гамшигт эмзэг, өртөмтгий байдлыг бууруулах 1.5.1. 100,000 хүнд ногдох гамшгийн улмаас амь насаа алдсан, сураггүй болсон, гамшигт шууд нэрвэгдсэн хүний тоо 1.5.2. Гамшгийн улмаас учирсан эдийн засгийн шууд хохирлын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д эзлэх хувь 1.5.3. Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд авч хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны суурь баримт бичигтэй уялдуулсан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратегийг баталж, хэрэгжүүлдэг эсэх (тийм-1, үгүй-2) 1.5.4. Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратегийн дагуу гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн стратегийг баталж, хэрэгжүүлдэг орон нутгийн засаг захиргааны эзлэх хувь Зорилт 1.a. Ядуурлын бүх хэлбэрийн арилгах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хөгжиж буй орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, урьдаас тодорхой арга хэрэгслээр хангах үүднээс хөгжлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар төрөл бүрийн эх үүсвэрээс хөрөнгө мөнгийг үлэмж хэмжээгээр бүрдүүлэх 1.a.1. Ядуурлыг бууруулах хөтөлбөрт засгийн газраас шууд хуваарилсан дотоодын хөрөнгийн эзлэх хувь 1.a.2. Төсвийн нийт зарлагад суурь үйлчилгээ (боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал)-нд зориулсан зардлын эзлэх хувь 1.a.3. Ядуурлыг бууруулах хөтөлбөрт шууд хуваарилсан нийт буцалтгүй тусламж болон өр үүсгэдэггүй орлогын ДНБ-д эзлэх хувь Зорилт 1.b. Ядуурлыг арилгах арга хэмжээнд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих ядуурал бууруулах, жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн стратегид үндэслэн олон улс, бүс нутаг, үндэсний түвшинд бодлогын зохистой орчныг бий болгох 1.b.1. Эмэгтэйчүүд, ядуу, эмзэг бүлгийг зохих түвшинд дэмжиж чадахгүй байгаа салбарт хуваарилсан төсвийн урсгал зардал болон хөрөнгийн зардлын эзлэх хувь Зорилго 2. Өлсгөлөнг эцэс болгож, хүнсний аюулгүй байдлыг хангаж, хоол тэжээл байдлыг сайжруулж, тогтвортой хөдөө аж ахуйг хөхүүлэн дэмжих Зорилт 2.1. 2030 он гэхэд ядуурлыг эцэс болгож, хүн бүрийг, ялангуяа ядуу болон эмзэг бүлгийн хүмүүс, түүний дотор нялхсыг эрүүл, шим тэжээллэг, хүрэлцэхүйц хоол хүнсийг жилийн турш авах боломжоор хангах 2.1.1. Хоол тэжээлийн дутагдлын тархалт (POU) 2.1.2. Хүнсний баталгаат байдлын алдагдлыг тооцох хэмжүүрт үндэслэн баталгаагүй хоол, хүнсний дунд болон хүнд хэлбэрийн байдалд өртсөн хүн амын тархалт (FIES) Зорилт 2.2. 2025 он гэхэд 5 хүртэлх насны өсөлтийн хоцролттой, туранхай хүүхдийн талаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн зорилтуудад хүрэх замаар хоол тэжээлийн дутлын бүх хэлбэрийг арилгаж, өсвөр насны охид, жирэмсэн болон хүүхдээ хөхөөрөө хооллож буй эмэгтэйчүүд, өндөр настайчуудын хоол тэжээлийн хэрэгцээг 2030 он гэхэд хангах 2.2.1. Өсөлтийн хоцролттой 5 хүртэлх насны хүүхдийн тухайн насны хүүхдэд эзлэх хувь (биеийн өндөр, насны харьцаа нь ДЭМБ-аас боловсруулсан хүүхдийн өсөлтийн стандарт харьцааны голчоос стандарт хазайлт нь "- 2"-оос бага) 2.2.2. Хоол тэжээлийн дутагдалтай болон илүүдэл жинтэй 5 хүртэлх насны хүүхдийн тухайн насны хүүхдэд эзлэх хувь, төрлөөр (биеийн жин, өндрийн харьцаа нь ДЭМБ-аас боловсруулсан хүүхдийн өсөлтийн стандарт харьцааны голчоос стандарт хазайлт нь "+2"-оос их, "-2"-оос бага) Зорилт 2.3. Нэмүү өртөг шингээх, хөдөө аж ахуйн бус ажил эрхлэлтийг бий болгох үүднээс газар, үр ашигтай бусад баялаг, мэдээлэл мэдлэг, санхүүгийн үйлчилгээ, зах зээл, нөөц боломжийг ашиглах эрх тэгш, баталгаатай боломжийг бүрдүүлэх замаар жижиг хэмжээний хүнсний үйлдвэрлэгчид, ялангуяа нутгийн иргэд, гэр бүлийн фермерийн аж ахуй эрхлэгчид, малчид, загасны аж ахуй эрхлэгчдийн хөдөө аж ахуйн бүтээмж, орлогыг 2030 он гэхэд 2 дахин нэмэгдүүлэх 2.3.1. 1 ажилтанд ногдох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, Фермийн аж ахуй/ бэлчээрийн мал аж ахуйн/ ойн аж ахуйн нэгжийн хэмжээгээр 2.3.2. Хоол хүнсний жижиг үйлдвэрлэгчдийн дундаж орлого, хүйс, үндсэн засаг захиргаагаар Зорилт 2.4. 2030 он гэхэд хүнс үйлдвэрлэлийн тогтвортой системийг бий болгож, бүтээмж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрийг хангаж чадах, цаг уурын өөрчлөлт, эрс тэс цаг агаар, ган зуд, үер, бусад гамшигт үзэгдэлд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, газар хөрсний чанарыг тасралтгүй сайжруулах хөдөө аж ахуйн уян хатан арга туршлагыг нэвтрүүлэх 2.4.1. Бүтээмжтэй, тогтвортой хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд ашиглагддаг хөдөө аж ахуйн газар нутгийн эзлэх хувь Зорилт 2.5. 2030 он гэхэд олон улс, бүс нутаг, үндэсний түвшний зохистой удирдлага, зохион байгуулалттай, олон төрлийн үр, ургамлын сантай банкаар дамжуулан үр, тариалах ургамал, фермерийн болон гэрийн тэжээвэр амьтан, тэдгээртэй холбоотой зэрлэг ан амьтдын генетикийн олон янз байдлыг хадгалж, олон улсын хэмжээнд тохиролцсоны дагуу генетикийн нөөц баялаг, уламжлалт холбогдох мэдлэгийг ашигласнаар гарах үр шимийг хүртэх, эрх тэгш, шударга зарчмаар солилцох нөхцөлийг бүрдүүлэх 2.5.1. Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр дунд болон урт хугацаанд ашиглахаар зориулалтын байгууламжид хадгалсан ургамал, амьтны генетикийн нөөцийн тоо 2.5.2. Устах эрсдэлтэй, устах эрсдэлгүй, устах эрсдэлийн үл мэдэгдэх түвшинд байгаа нутгийн үүлдрийн малын эзлэх хувь Зорилт 2.a. Хөгжиж буй орнуудад, ялангуяа нэн буурай хөгжилтэй орнуудын хөдөө аж ахуйн бүтээмжийн чадамжийг сайжруулах үүднээс хөдөөгийн дэд бүтэц, хөдөө аж ахуйн судалгаа, хөдөө аж ахуйг өргөжүүлэх үйлчилгээ, технологийн хөгжил, ургамал болон малын гений банкны салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх 2.a.1. Улсын нэгдсэн төсвийн зарлагын ХАА-н чиг баримжааг тодорхойлох индекс 2.a.2. ХАА-н салбарт зориулсан хөгжлийн албан ёсны болон бусад тусламжийн хэмжээ, сая ам.доллар Зорилт 2.b. Дохагийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бий болсон эрх үүргийн дагуу хөдөө аж ахуйн экспортын татаас, түүнтэй адил экспортын арга хэмжээний бүх хэлбэрийг нэгэн зэрэг халах замаар дэлхийн хөдөө аж ахуйн зах зээлд байгаа худалдааны хязгаарлалт, гажуудлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг засах 2.b.1. Хөдөө аж ахуйн экспортын татаас Зорилт 2.c. Хүнсний үнэ хэт ихээр хэлбэлзэх байдлыг хязгаарлах үүднээс зах зээлийн мэдээлэл, түүний дотор хүнсний нөөцийн мэдээллийг шуурхай авах ажлыг хөнгөвчлөх, хүнсний бүтээгдэхүүний зах зээл, түүний үүсмэл хэрэгслийг зөв ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах 2.c.1. Хүнсний барааны үнийн огцом өөрчлөлт, сонгосон нэр төрлөөр, нэгжээр Зорилго 3. Бүх түвшинд эрүүл амьдралыг хангаж, сайн сайхан аж байдлыг хөхүүлэн дэмжих Зорилт 3.1. 2030 он гэхэд 100,000 амьд төрөлт тутамд эхийн эндэгдлийн түвшнийг 70-аас доош болгон бууруулах 3.1.1. Эхийн эндэгдлийн харьцаа (100 000 амьд төрөлтөд ногдох эндсэн эхийн тоо) 3.1.2. Эмнэлгийн мэргэжилтний эх барьсан төрөлтийн эзлэх хувь Зорилт 3.2. 2030 он гэхэд урьдчилан сэргийлэх боломжтой нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг арилгах 3.2.1. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд ногдох 5 хүртэлх насны эндсэн хүүхдийн тоо) 3.2.2. Нярайн эндэгдлийн түвшин (1,000 амьд төрөлтөд ногдох эндсэн нярайн тоо) Зорилт 3.3. 2030 он гэхэд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний тархалтыг дарах, элэгний үрэвсэл, усаар дамжин халдварладаг өвчин, бусад халдварт өвчинтэй тэмцэх 3.3.1. Халдваргүй 1,000 хүнд ногдох тухайн жилд ХДХВ-ийн халдвар авсан хүний тоо 3.3.2. Сүрьеэгийн өвчлөлийн түвшин (100,000 хүнд ногдох тухайн жилд сүрьеэгээр өвчилсөн хүний тоо) 3.3.3. Хумхаагийн өвчлөлийн түвшин (100,000 хүнд ногдох тухайн жилд хумхаагаар өвчилсөн хүний тоо) 3.3.4. Гепатит В-гийн өвчлөлийн түвшин (100,000 хүнд ногдох тухайн жилд гепатит В-гийн халдвар авсан хүний тоо) 3.3.5. Халуун орны ховор өвчний эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүсийн тоо Зорилт 3.4. 2030 он гэхэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар халдварт өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг гуравны нэгээр бууруулах 3.4.1. Зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин болон амьсгалын замын архаг өвчний шалтгаант нас баралтын түвшин (10 000 хүн амд ногдох) 3.4.2. Амиа хорлолтын түвшин (10,000 хүнд ногдох амиа хорлосон хүний тоо) Зорилт 3.5. Мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, түүний дотор хар тамхи хэтрүүлэх хэрэглэх, архийг эрүүл мэндэд хортойгоор хэрэглэх явдлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх үйл ажиллагааг сайжруулах 3.5.1. Мансууруулах бодис хэрэглэгчдийн эмчилгээнд хамрагдалтын хувь (эмийн эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ, нийгмийн нөхөн сэргээх-нийгэмшүүлэх тусламж) 3.5.2. Тухайн жилд 15, түүнээс дээш насны нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ, литрээр Зорилт 3.6. 2020 он гэхэд замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог хоёр дахин бууруулах 3.6.1. Зам тээврийн ослын шалтгаант нас баралтын түвшин (10 000 хүнд ногдох зам тээврийн ослоор нас барсан хүний тоо) Зорилт 3.7. 2030 он гэхэд гэр бүл төлөвлөлт, мэдээлэл, мэдлэг өгөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг үндэсний бодлого, хөтөлбөр тусгах зорилгоор бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүн бүрд хүргэх 3.7.1. Гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээгээ жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн аргаар хангасан нөхөн үржихүйн (15-49) насны эмэгтэйчүүдийн тухайн насны эмэгтэйчүүдэд эзлэх хувь 3.7.2. Өсвөр насны охидын төрөлтийн түвшин (10-14, 15-19 насны 1000 охидод ногдох тухайн насны бүлгийн охидын төрөлтийн тоо) Зорилт 3.8. Хүн бүрд эрүүл мэндийн үйлчилгээ, түүний дотор санхүүгийн эрсдэлийн хамгаалалт, нэн шаардлагатай чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, аюулгүй, үр дүнтэй, чанартай, боломжийн үнэтэй нэн шаардлагатай эм, вакциныг хүртээмжтэй хүргэх 3.8.1. Эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээний хамралтын хувь 3.8.2. Өрхийн зардлын дийлэнх хувийг эрүүл мэнддээ зарцуулдаг хүн амын эзлэх хувь Зорилт 3.9. 2030 он гэхэд аюултай химийн бодис, агаар, ус, хөрсний бохирдол, халдвараас болж үхсэн, өвдсөн хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр бууруулах 3.9.1. Дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоор нөхцөлдсөн нас баралтын түвшин (10 000 хүн амд ногдох) 3.9.2. Баталгаагүй ундны ус, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжаар нөхцөлдсөн нас баралтын түвшин (10 000 хүн амд ногдох) 3.9.3. Санамсаргүй хордох, хорт бодист өртснөөс шалтгаалсан нас баралтын түвшин (100 000 хүнд ногдох) Зорилт 3.a. Боломжтой гэж үзвэл Тамхины хяналтын тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурь конвенцийн хэрэгжилтийг сайжруулах 3.a.1. 15, түүнээс дээш насны хүм амын дундах тамхи таталтын тархалт, хувиар Зорилт 3.b. Хөгжиж буй орнуудад эхлээд нөлөөлдөг халдварт болон халдварт бус өвчний эм, вакцины судалгаа хөгжлийн ажлыг дэмжиж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах уян хатан байдлын тухайд Худалдаанд холбогдолтой оюуны өмчийн асуудлын хэлэлцээр, нийтийн эрүүл мэндийн тухай Дохагийн тунхаглалын дагуу боломжийн үнэтэй нэн шаардлагатай эм, вакцины хангамжийг сайжруулах, хүн бүрийг эм авч хэрэглэх боломжоор хангах 3.b.1. Үндэсний хөтөлбөрт тусгагдсан бүх төрлийн вакцинжуулалтад хамрагдсан зорилтот хүн амын эзлэх хувь 3.b.2. Эрүүл мэндийн судалгаа, эрүүл мэндийн анхан шатны салбарт үзүүлэх хөгжлийн албан ёсны нийт цэвэр тусламж 3.b.3. Зайлшгүй шаардлагатай эмээр тасалдалгүй хангах хүрэлцэхүйц нөөцтэй, бэлэн байдлыг хангаж ажилладаг эрүүл мэндийн байгууллагуудын эзлэх хувь Зорилт 3.c. Хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй орон, жижиг арлын хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн санхүүжилтийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг ажилд авах, хөгжүүлэх, сургах, тогтвор суурьшилтай ажиллуулах явдлыг сайжруулах 3.c.1. Эрүүл мэндийн ажилтнуудын нягтрал, тархалт Зорилт 3.d. Урьдчилан сэрэмжлүүлэх, эрсдлийг бууруулах, эрсдлийг бууруулах, олон улсын болон үндэсний эрүүл мэндийн эрсдлийг удирдах зорилгоор, бүх улс орнууд, ялангуяа хөгжиж буй улс орнуудын чадавхыг бэхжүүлэх 3.d.1. Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх чадавх, нийгмийн эрүүл мэндийн ноцтой үеийн бэлэн байдал Зорилго 4. Хүртээмжтэй, тэгш чанартай боловсролоор хангах, хүн бүрийн насан туршдаа суралцах боломжийг дэмжин хөхүүлэх Зорилт 4.1. 2030 он гэхэд бүх эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд үнэ төлбөргүй, тэгш, чанартай бага болон дунд шатны боловсролыг эзэмшиж, холбогдох, үр дүнтэй эрдэм мэдлэгтэй болсон байх 4.1.1. (i) Унших болон (ii) математик бодох наад захын чадварыг эзэмшсэн (a) 2/3-р анги, (b) Бага анги төгссөн, (c) Дунд анги төгссөн хүүхэд, залуучуудын эзлэх хувь, хүйсээр Зорилт 4.2. 2030 он гэхэд бүх эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг бага боловсролд бэлтгэж бага насны хүүхдүүдийг хөгжүүлэх чанартай үйлчилгээ, тусламж, сургуулийн өмнөх боловсролоор хангах 4.2.1. Эрүүл мэндийн байдал, сэтгэх, суралцах чадвар, нийгэм-сэтгэл зүйн хөгжлийн хувьд зөв төлөвшилтэй 5 хүртэлх насны хүүхдийн тухайн насны хүүхдэд эзлэх хувь 4.2.2. Зохион байгуулалттай сургалтад хамрагдалтын хувь (сургуульд элсэн орохын өмнөх 1 жилд) Зорилт 4.3. 2030 он гэхэд бүх эрэгтэй, эмэгтэй хүнд хямд үнэтэй, чанартай техникийн, мэргэжлийн болон дээд боловсрол, түүний дотор их дээд сургуулийн боловсролыг тэгш авах боломжийг бүрдүүлэх 4.3.1. Сүүлийн 12 сарын хугацаанд албан болон албан бус боловсрол, сургалтад хамрагдсан залуучуудын тухайн насны хүн амд эзлэх хувь, хүйсээр Зорилт 4.4. 2030 он гэхэд ажил эрхлэх, зохистой хөдөлмөр, хувийн бизнес эрхлэх холбогдох ур чадвартай, түүний дотор техник, мэргэжлийн ур чадвартай залуучууд, насан хүрэгсдийн тоош [x] хувиар нэмэгдүүлэх 4.4.1. Мэдээлэл харилцаа холбоо, технологийн ур чадвартай насанд хүрэгсэд болон залуучуудын эзлэх хувь, ур чадварын төрлөөр Зорилт 4.5. 2030 он гэхэд боловсролын байгууллагад суралцагсдын жендэрийн зохистой харьцааг хангаж, эмзэг бүлэг, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, нутгийн уугуул хүмүүс, эмзэг бүлгийн хүүхдүүдэд бүх шатны боловсрол, мэргэжлийн сургалтыг тэгш авах боломжийг бүрдүүлэх 4.5.1. Боловсролын түвшнээр тооцсон "Тэгш байдал (паритет)-ын индекс", хүйсээр, өрхийн аж байдлын түвшнээр, байршлаар Зорилт 4.6. 2030 он гэхэд бүх залуус, эрэгтэй, эмэгтэй нас хүрэгсдийн хамгийн багадаа [x] хувийг бичиг үсэг, тооны мэдлэгтэй болгох 4.6.1. 15-24 насны хүн амын бичиг үсэг тайлагдалтын хувь, хүйсээр Зорилт 4.7. 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн мэдлэг, тогтвортой амьдралын хэв маяг, хүний эрх, жендэрийн тэгш байдал, энх тайван болон хүч үл хэрэглэх соёлыг төлөвшүүлэх, дэлхийн иргэн байх, соёлын олон янз байдал болон тогтвортой хөгжилд соёлын оруулж буй хувь нэмрийг ойлгуулах мэдүүлэх замаар тогтвортой хөгжлийг хөхүүлэх дэмжихэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг бүх суралцагчдад олгох 4.7.1. (i) Дэлхийн иргэний боловсрол жендерийн тэгш байдал, хүний эрхийн асуудлыг хамруулсан (ii)тогтвортой хөгжлийн боловсролыг (a) үндэсний боловсролын бодлого, (b) сургалтын хөтөлбөр, (c) багш нарын боловсрол болон (d) суралцагчийн үнэлгээнд тусгасан байдал Зорилт 4.a. Хүүхэд, хөгжлийн бэрхшээл, жендэрийн мэдрэмжтэй боловсролын байгууллагыг бэхжүүлэн сайжруулж, хүн бүрийг аюулгүй, хүртээмжтэй, үр дүнтэй суралцах орчноор хангах 4.a.1. (a) Цахилгаан эрчим хүчинд холбогдсон; (b) сургалтын зорилгоор ашиглах интернеттэй; (c) сургалтын зорилгоор ашиглах компьютертэй; (d) хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан дэд бүтэц, сургалтын материалаар хангагдсан, (e) ундны усаар хангагдсан; (f) эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн байгууламжтай (g); гар угаах өрөөтэй (WASH үзүүлэлтийн тодорхойлолтын дагуу) сургуулиудын эзлэх хувь Зорилт 4.b. 2020 он гэхэд хөгжингүй болон хөгжиж буй бусад орнуудад дээд боловсрол, түүний дотор мэргэжлийн сургалт, мэдээлэл, харилцаа холбооны технологи, техникийн, инженерийн, шинжлэх ухааны сургалтад суралцуулах зорилгоор хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй улс орнууд, Африкийн орнуудад олгох сургалтын тэтгэлгийн тоог дэлхийн хэмжээнд [x] хувиар нэмэгдүүлэх 4.b.1. Сургалтын тэтгэлэгт зориулсан хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээ, мян.ам.доллар Зорилт 4.c. 2030 он гэхэд хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй улс орнуудад багш бэлтгэх сургалтын чиглэлийн олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан дадлага туршлагатай багш нарын хангамжийг [x] хувиар нэмэгдүүлэх 4.c.1. Боловсролын зохих түвшинд багшлах шаардлагыг хангах багш бэлтгэх болон багшийн мэргэжил дээшлүүлэх зохион байгуулалттай сургалтад хамрагдсан (а) сургуулийн өмнөх, (b) бага, (c) дунд, (d) ахлах сургуулийн багш нарын эзлэх хувь Зорилго 5. Жендэрийн тэгш байдлыг хангаж, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах Зорилт 5.1. Бүх эмэгтэйчүүд, охидыг ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоох 5.1.1. Хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх, эрх тэгш байдлыг цогцлоох, хангах, үнэлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн байх Зорилт 5.2. Албан болон хувийн хүрээнд бүх эмэгтэйчүүд, охидыг хүчирхийлэх, түүний дотор хүний хулгай наймаанд өртөх, бэлгийн болон бусад хэлбэрээр дарлах мөлжих явдлыг таслан зогсоох 5.2.1. Сүүлийн 12 сарын хугацаанд одоогийн болон өмнөх дотны хамтрагчийн зүгээс хүчирхийлэлд өртсөн 15-49, 15-64 насны охид, эмэгтэйчүүдийн тухайн насны хүн амд эзлэх хувь, хүчирхийллийн хэлбэрээр 5.2.2. Дотны хамтрагчаас бусад этгээдийн зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн 15-49, 15-64 насны охид, эмэгтэйчүүдийн тухайн насны хүн амд эзлэх хувь, тохиолдол гарсан байршлаар Зорилт 5.3. Хүүхэд байхад нь, эрт үед, хүчээр гэрлүүлэх, эм бэлэг эрхтнийг нь зэрэмдэглэх зэрэг бүх хор уршигтай зан заншлыг таслан зогсоох 5.3.1. 15 болон 18 наснаас өмнө гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай болсон 20-24 насны эмэгтэйчүүдийн тухайн насны эмэгтэйчүүдэд эзлэх хувь 5.3.2. Эмэгтэй бэлэг эрхтнийг хөндөх/хөвч таслах үйл хийлгэсэн 15-49 насны охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь (зөвхөн хамааралтай улс орнуудын хувьд), насны бүлгээр Зорилт 5.4. Улсын хэмжээнд тохиромжтой гэж үзвэл төрийн үйлчилгээ, дэд бүтэц, нийгэм хамгааллын бодлогоор хангах, өрх, гэр бүлийн дотор үүрэг хариуцлагаа хуваалцах явдлыг хөхүүлэн дэмжих замаар цалин хөлсгүйгээр хүн асрах, гэрийн ажил хийх явдлыг хүлээн зөвшөөрч, түүний ач холбогдлыг эрхэмлэх 5.4.1. Гэрийн болон асран халамжлах үнэ төлбөргүй хөдөлмөрт зарцуулсан цаг хүйс, нас, байршлаар Зорилт 5.5. Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хүрээнд шийдвэр гаргах бүх үе шатанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор эмэгтэйчүүдийг хангах 5.5.1. УИХ, орон нутгийн эрх барих хуралд суудалтай эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.5.2. Удирдах албан тушаалд ажиллагчдад эмэгтэйчүүдийн эзлэх хувь Зорилт 5.6. Хүн ам, хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөр, Бээжингийн Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тэдгээр хэрэгжилтийг хэлэлцсэн бага хурлуудын үр дүнгийн баримт бичгүүдэд нийцүүлэн тохиролцсоны дагуу нөхөн үржихүйн эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүр бүрд хүртээх 5.6.1. Бэлгийн харилцаа, жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл хэрэглэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийг авах талаар бие дааж шийдвэр гаргадаг 15-49 насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.6.2. 15, түүнээс дээш насны эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдэд бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мэдээлэл, боловсролыг бүрэн, тэгш хүртээмжтэй авах эрхийг баталгаажуулсан хууль тогтоомж, дүрэм, журамтай эсэх Зорилт 5.a. Үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн эмэгтэйчүүдэд эдийн засгийн тэгш эрх, түүнчлэн газар болон бусад хэлбэрийн эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах, санхүүгийн үйлчилгээ, өв залгамжлах, байгалийн баялгаас хүртэх боломжийг олгох шинэчлэлийг хэрэгжүүлэх 5.a.1. а) Хөдөө аж ахуй эрхлэгчдэд хөдөө аж ахуйн газар эзэмших хууль ёсны эрхтэй хүн амын эзлэх хувь, хүйсээр, b) ХАА-н газар эзэмших хууль ёсны эрхтэй хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, газар эзэмших эрхийн хэлбэрээр 5.a.2. Эмэгтэйчүүдийн газар эзэмших, захиран зарцуулах тэгш эрхийг баталгаажуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн эсэх Зорилт 5.b. Эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлж хүчирхэгжүүлэх зорилгоор боломжит технологи, ялангуяа мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэрэглэх явдлыг сайжруулах 5.b.1. Гар утастай хүн амын нийт хүн амд эзлэх хувь Зорилт 5.c. Бүх түвшинд жендэрийн тэгш байдлыг хөхүүлэн дэмжих, бүх охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хүчирхэгжүүлэх зохистой бодлого, хэрэгжиж болох хууль тогтоомжийг батлан сайжруулах 5.c.1. Жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд төсөв хуваарилдаг, хянах тогтолцоотой эсэх Зорилго 6. Хүн бүрд ус, ариун цэврийн байгууламжийг хүртээмжтэй хүргэж, тэдгээрийн тогтвортой менежментийг хангах Зорилт 6.1. 2030 он гэхэд хүн бүрийг ундны аюулгүй, боломжийн үнэтэй усаар хангах 6.1.1. Баталгаат ундны усны эх үүсвэрээр хангагдсан хүн амын нийт хүн амд эзлэх хувь Зорилт 6.2. 2030 он гэхэд хүн бүрийг тэгш хүртээмжтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжид хамруулж, охид, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийнхний хэрэгцээ шаардлагыг онцгойлон анхааран үзэж ил задгай биеэ засах явдлыг зогсоох 6.2.1. a) Эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын нийт хүн амд эзлэх хувь, үүнд: (b) гар угаах саван, ус, угаалтуурыг хамруулна. Зорилт 6.3. 2030 он гэхэд дэлхийн түвшинд бохирдлыг бууруулах, хог хаях ажиллагааг халах, аюултай химийн бодис, материалыг гаргах явдлыг хамгийн бага түвшинд хүргэх, цэвэрлэгдээгүй бохир ус хувь хэмжээг хоёр дахин бууруулах, усыг дахин боловсруулж, цэвэршүүлэн хэрэглэх явдлыг [x] хувиар нэмэгдүүлэх замаар усны чанарыг сайжруулах 6.3.1. Цэвэрлэх байгууламжаар дамжуулан цэвэрлэсэн усны эзлэх хувь 6.3.2. Усны чанарын цэвэр үнэлгээтэй усны обьектын эзлэх хувь Зорилт 6.4. 2030 он гэхэд бүх салбарт усны хэрэглээний үр ашгийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, усны хомсдолоос гаргах үүднээс цэвэр усны тогтвортой олборлолт, хангамжийг хангаж, усны хомсдолоос өртсөн хүн амын тоог үлэмж хэмжээгээр бууруулах 6.4.1. Ус ашиглалтын үр ашгийн өөрчлөлт, төг/м3 6.4.2. Усны хомсдлын түвшин: цэнгэг усны нийт нөөцөөс авч ашиглаж байгаа усны эзлэх хувь Зорилт 6.5. 2030 он гэхэд тохиромжтой гэж үзвэл хил дамнасан хамтын ажиллагаагаар дамжуулан бүх түвшинд усны нөөцийн нэгдсэн менежментийг нэвтрүүлэх 6.5.1. Усны нөөцийн нэгдсэн менежмент (УННМ)-ийн хэрэгжилтийн зэрэг (0- 100) 6.5.2. Хилийн усны гэрээ хэлэлцээрт хамрагддаг хил дамнасан усны сав газрын эзлэх хувь Зорилт 6.6. 2020 он гэхэд устай холбоотой экосистем, түүний дотор уул, ой, намагшсан газар, гол мөрөн, уст давхарга, нуурыг хамгаалах, сэргээх 6.6.1. Цаг хугацааны явцад гарсан усны экосистемийн өөрчлөлт Зорилт 6.a. 2030 он гэхэд ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой үйл ажиллагаа, хөтөлбөр, түүний дотор ус хураах, цэвэршүүлэх, усны үр ашиг, бохир усыг цэвэрлэх, дахин ашиглах технологийн чиглэлээр хөгжиж буй орнуудад үзүүлдэг олон улсын хамтын ажиллагаа, чадавх бэхжүүлэх дэмжлэг туслалцааг өргөжүүлэх 6.a.1. Улсын нэгдсэн төсвийн зарлагад тусгагдсан ус, ариун цэврийн байгууламжийн холбогдолтой хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээ, сая ам.доллар Зорилт 6.b. Усны болон ариун цэврийн байгууламжийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр орон нутгийн хамт олны оролцоог дэмжих, бэхжүүлэх 6.b.1. Ус, ариун цэврийн менежментэд орон нутгийн иргэдийн оролцоог хангах үйл ажиллагааны бодлого, журамтай орон нутгийн засаг захиргааны нэгжийн эзлэх хувь Зорилго 7. Хүн бүрийг боломжийн, найдвартай, тогтвортой, орчин үеийн эрчим хүч хэрэглэх боломжоор хангах Зорилт 7.1. 2030 он гэхэд боломжийн, найдвартай, орчин үеийн эрчим хүчний үйлчилгээгээр хүн бүрийг хангах 7.1.1. Цахилгаан эрчим хүчээр хангагдсан хүн амын нийт хүн амд эзлэх хувь 7.1.2. Цэвэр түлш, технологийг голчлон хэрэглэдэг хүн амын эзлэх хувь Зорилт 7.2. 2030 он гэхэд дэлхийн эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх 7.2.1. Нийт эрчим хүчний эцсийн хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь Зорилт 7.3. 2030 он гэхэд эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийн хурдыг дэлхийн түвшинд хоёр дахин нэмэгдүүлэх 7.3.1. ДНБ, анхдагч эрчим хүчээр хэмжсэн эрчим хүчний үр ашиг Зорилт 7.a. 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний судалгаа шинжилгээ, технологи, түүний дотор сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, дэвшилтэт болон цэвэр хатуу түлшний технологийг хүртээмжтэй болгох үүднээс олон улсын хамтын ажиллагааг сайжруулж, эрчим хүчний дэд бүтэц, цэвэр эрчим хүчний технологид оруулах хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих 7.a.1. Цэвэр эрчим хүчний судалгаа шинжилгээ, хөгжил, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, түүний дотор хосолмол системийг дэмжих чиглэлээр хөгжиж буй орнуудад үзүүлсэн олон улсын санхүүгийн тусламж, сая.ам доллар Зорилт 7.b. 2030 он гэхэд хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй орнуудын иргэдийг орчин үеийн, тогтвортой эрчим хүчний үйлчилгээгээр хангах дэд бүтцийг өргөжүүлж, технологийг шинэчлэх 7.b.1. ДНБ-нд эзлэх эрчим хүчний үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх чиглэсэн хөрөнгө оруулалт болон тогтвортой хөгжлийг дэмжсэн дэд бүтэц, технологид зориулсан санхүүжилтыг хийхэд зарцуулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ Зорилго 8. Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих Зорилт 8.1. Үндэсний нөхцөл байдалд нийцүүлэн нэг хүнд ногдох эдийн засгийн өсөлтийг хангаж, ялангуяа нэн буурай хөгжилтэй улс орнуудад жилийн ДНБ-ий өсөлтийг 7 хувьд байлгах 8.1.1. Зэрэгцүүлэх үнээр тооцсон нэг хүнд ногдох ДНБ-ны жилийн өсөлт Зорилт 8.2. Эдийн засгийг төрөлжилт, технологийн шинэчлэл, инновациар дамжуулан, түүний дотор өндөр өртөг шингэсэн, ажиллах хүч ихээр шаарддаг салбаруудад голлон анхаарч эдийн засгийн бүтээмжийн өндөр түвшинд хүрэх 8.2.1. Зэрэгцүүлэх үнээр тооцсон нэг ажиллагчид ногдох ДНБ-ний жилийн өсөлт Зорилт 8.3. Бүтээмжтэй үйл ажиллагаа, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх, бүтээлч байдал, инновацийг дэмждэг хөгжлийн чиг баримжаатай бодлогыг хөхүүлэн дэмжиж, санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох замаар бичил, жижиг, дунд бизнесийг албан ёсны болгож, тэдгээрийн өсөлтийг дэмжих 8.3.1. Хөдөө аж ахуйн бус салбарын нийт ажиллагсдад албан бус ажил эрхлэгчдийн эзлэх хувь Зорилт 8.4. 2030 он гэхэд хөгжингүй орнуудын хошуучлан тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн 10 жилийн хөтөлбөрт нийцүүлэн байгаль орчны доройтлоос эдийн засгийн өсөлтийг ялгаатай авч үзэх гэсэн хүчин чармайлт, үйлдвэрлэл, хэрэглээний чиглэлээр дэлхийн баялгийн үр ашгийг аажмаар нэмэгдүүлэх 8.4.1. Материалын өгөөж (МӨ) ба нэг хүнд ноогдох МӨ, ДНБ-д ногдох материалын өгөөж 8.4.2. Дотоодын материалын хэрэглээ, нэг хүнд ногдох дотоодын материалын хэрэглээ, ДНБ-д ногдох дотоодын материалын хэрэглээ Зорилт 8.5. 2030 он гэхэд эрэгтэй, эмэгтэй бүх хүн, түүний дотор залуу болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бүрэн, бүтээмжтэй ажил, зохистой хөдөлмөр эрхлүүлж, адил үнэ цэнэтэй ажилд адилхан цалин хөлс олгох 8.5.1. Ажиллагчдын цагийн дундаж хөлс, төгрөгөөр, хүйсээр 8.5.2. Ажилгүйдлийн түвшин (хувиар), хүйс, насны бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр Зорилт 8.6. 2020 он гэхэд ажил эрхэлдэггүй, боловсрол эсвэл сургалтад хамрагдаагүй залуучуудын эзлэх хувийг үлэмж хэмжээгээр бууруулах 8.6.1. Суралцаагүй, хөдөлмөр эрхлээгүй эсвэл сургалтад хамрагдаагүй 15-24 насны залуучуудын тухайн насны хүн амд эзлэх хувь Зорилт 8.7. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох, устгахад чиглэлээр шуурхай, үр дүнтэй арга хэмжээ авч, албадан хөдөлмөр хийлгэх явдлыг арилгаж, бүх хэлбэрийн хүүхдийн хөдөлмөр, түүний дотор хүүхдийг цэрэг болгон элсүүлэх, ашиглах явдлыг 2025 он гэхэд эцэс болгох 8.7.1. Хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны хүүхдийн тухайн насны хүүхдэд эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр Зорилт 8.8. Хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бүх ажил хөдөлмөр эрхлэгчид, түүний дотор улирлын түр ажилтан, ялангуяа улирлын түр эмэгтэй ажилтан, аюултай хөдөлмөр эрхэлдэг ажилтнуудад аюулгүй, найдвартай ажиллах орчныг бий болгох 8.8.1. Ажлын байр дахь хүнд болон хөнгөн осол гэмтлийн давтамжийн түвшин, 100,000 ажиллагчдад ногдохоор 8.8.2. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, зөвлөмж болон үндэсний хууль тогтоомжид үндэслэн гарах эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон хамтын хэлэлцээртэй холбоотой хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн түвшин Зорилт 8.9. 2030 он гэхэд ажлын байр бий болгож, орон нутгийн соёл, бүтээгдэхүүнийг дэмждэг тогтвортой аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх 8.9.1. ДНБ болон түүний өсөлтөд аялал жуулчлалын салбарын нэмэгдэл өртгийн эзлэх хувь 8.9.2. Нийт аялал жуулчлалын ажлын байранд тогтвортой аялал жуулчлалын салбарын ажлын байрны эзлэх хувь Зорилт 8.10. Хүн бүрд банк, даатгал, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг хүргэж өргөжүүлэх, түүнийг дэмжих дотоодын санхүүгийн институтийн чадавхыг бэхжүүлэх 8.10.1. (a) 100,000 насанд хүрэгчдэд ногдох арилжааны банкны салбарын тоо, (b) 100,000 насанд хүрэгчдэд ногдох бэлэн мөнгөний автомат машин (БМАМ/АТМ)-ны тоо 8.10.2. Гар утсаар банк, санхүүгийн үйлчилгээ авсан 15, түүнээс дээш насны хүн амын тухайн насны хүн амд эзлэх хувь Зорилт 8.a. Нэн буурай хөгжилтэй орнуудад үзүүлэх худалдааны холбогдолтой техникийн туслалцааны сайжруулсан нэгдсэн хүрээ/бүтцээр дамжуулан хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй улс орнуудад үзүүлэх Худалдааны тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх 8.a.1. Худалдааг дэмжих зорилгоор хандивлагч орнуудаас олгосон хөгжлийн албан ёсны болон бусад тусламжийн хэмжээ, сая ам.доллар Зорилт 8.b. 2020 он гэхэд залуучуудын ажил эрхлэлтийн дэлхийн стратегийг боловсруулан хэрэгжүүлж, ОУХБ-ын Ажил хөдөлмөрийн дэлхийн гэрээ хэрэгжүүлэх 8.b.1. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний бодлогоор эсвэл тусгайлан хэрэгжүүлж байгаа эсэх (тийм-1, үгүй-2) Зорилго 9. Уян хатан дэд бүтцийг байгуулж, хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэржилтийг дэмжиж, инновацийг хөгжүүлэх Зорилт 9.1. Хүн бүрд тэгш, хүртээмжтэй байх талыг голлон анхаарч эдийн засгийн хөгжил, хүний сайн сайхан аж байдлыг дэмжих чанартай, найдвартай, тогтвортой, уян хатан дэд бүтэц, түүний бүсийн болон хил дамнасан дэд бүтцийг хөгжүүлэх 9.1.1. Бүх улирлын туршид замаас 2 км зайтай амьдарч байгаа хөдөөгийн хүн амын эзлэх хувь 9.1.2. Зорчигч болон ачаа тээврийн хэмжээ, тээврийн төрлөөр Зорилт 9.2. Хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэржилтийг хөхүүлэн дэмжиж, 2030 он гэхэд үндэсний нөхцөл байдалтай уялдуулан ДНЫ-нд аж үйлдвэрийн салбарын ажлын байрны эзлэх хувийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, нэн буурай хөгжилтэй орнуудад энэ хувийг хоёр дахин өсгөх 9.2.1. ДНБ-д боловсруулах үйлдвэрлэлийн нэмэгдэл өртгийн эзлэх хувь, 1 хүнд ногдох боловсруулах үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг 9.2.2. Нийт ажиллагчдаас боловсруулах салбарт ажиллагчдын эзлэх хувь Зорилт 9.3. Жижиг хэмжээний аж үйлдвэрийн болон бусад салбарын аж ахуй нэгжүүд, ялангуяа хөгжиж буй орнуудын эдгээр аж ахуй нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах, түүний дотор хямд зээл авах, үйлдвэрлэл, зах зээл нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх 9.3.1. Нийт аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөгт жижиг үйлдвэрлэлийн эзлэх хувь 9.3.2. Нийт жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс банкны зээлтэй үйлдвэрлэгчдийн эзлэх хувь Зорилт 9.4. 2030 он гэхэд нөөц баялгийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлж, цэвэр, байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэлийн ажиллагааг нэвтрүүлж, бүх улс орнууд өөрсдийн нөөц чадавхдаа уялдуулан арга хэмжээ авч хэрэгжүүлж, аж үйлдвэрийн тогтвортой ажиллагааг хангах зорилгоор дэд бүтцийг хөгжүүлж, аж үйлдвэрийг боловсронгуй болгох 9.4.1. Нэмэгдэл өртгийн нэгжид ногдох нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээ Зорилт 9.5. Бүх улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын технологийн чадавхыг дээшлүүлэх, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлыг сайжруулах, түүний дотор 2030 он гэхэд инновацийг дэмжих, 1 сая хүн ногдох судалгаа-хөгжлийн ажилтны тоог [x] хувиар нэмэгдүүлэх, судалгаа-хөгжилд зарцуулах төр, хувийн хэвшлийн зардлыг өсгөх 9.5.1. ДНБ-д Судалгаа, хөгжлийн салбарын зардлын эзлэх хувь 9.5.2. 1 сая оршин суугчдад ногдох орон тооны судлаачдын тоо Зорилт 9.a. Африкийн улс орнууд, нэн буурай хөгжилтэй улс орнууд, далайд гарцгүй хөгжиж буй улс орнууд, жижиг арлын хөгжиж буй орнуудад үзүүлэх санхүү, технологи, техникийн туслалцаа дэмжлэгийг нэмэгдүүлэх замаар хөгжиж буй орнуудад тогтвортой, уян хатан дэд бүтцийг хөгжүүлэхэд туслах 9.a.1. Дэд бүтцэд зориулсан хөгжлийн албан ёсны болон бусад тусламжийн хэмжээ, сая ам.доллар Зорилт 9.b. Бодлогын таатай орчныг хангах, тухайлбал аж үйлдвэрийн төрөлжилт, бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх замаар хөгжиж буй орнуудын дотоодын технологийн хөгжил, судалгаа шинжилгээ, инновацийг дэмжих 9.b.1. ДНБ-нд дунд болон өндөр технологийн үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртгийн эзлэх хувь Зорилт 9.c. 2020 он гэхэд мэдээлэл, холбооны технологийн хүртээмжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, нэн буурай хөгжилтэй орнуудын хүн амыг хямд үнэтэй интернэтээр хангахыг эрмэлзэх 9.c.1. Хөдөлгөөнт холбооны сүлжээнд хамрагдсан нийт хүн амын эзлэх хувь, технологийн төрлөөр Зорилго 10. Улс орнууд хоорондын тэгш бус байдлыг бууруулах Зорилт 10.1. 2030 он гэхэд бага орлоготой хүн амын 40 хувийн орлогын өсөлтийг үндэсний дунджаас дээгүүр түвшинд аажмаар хүргэж, хадгалах 10.1.1. Нийт хүн амын болон доогуур орлоготой 40 хувийнхны нэг хүнд ногдох дундаж орлого, зарлагын өсөлт, нэгжээр Зорилт 10.2. 2030 он гэхэд нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, арьс өнгө, яс үндэс, удам угсаа, шашин шүтлэг, эдийн засгийн болон бусад байр сууриасаа үл хамааран хүн бүрийг нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд эрх тэгш оролцох боломжоор хангаж, дэмжих 10.2.1. Дундаж орлоготой 50 хувиас доогуур амьжиргаатай хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр Зорилт 10.3. Ялгаварлан гадуурхсан хууль журам, бодлого, зан заншлыг халж, энэ талын хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих замаар тэгш боломж бололцоог бүрдүүлж, тэгш бус байдлыг бууруулах 10.3.1. Олон улсын хүний ​​эрхийн хуулиар хориглосон ялгаварлан гадуурхах явдлын аль нэг тохиолдлоор сүүлийн 12 сард гадуурхагдсан, доромжлуулсан гэж мэдүүлсэн хүн амын эзлэх хувь Зорилт 10.4. Санхүү, цалин, нийгэм хамгааллын бодлогыг батлан хэрэгжүүлж, тэгш байдлыг аажмаар хангах 10.4.1. ДНБ-нд цалин, нийгмийн хамгааллын шилжүүлгийн эзлэх хувь Зорилт 10.5. Дэлхийн санхүүгийн зах зээл, институтийг зохицуулах, тэдэнд хяналт шинжилгээ хийх ажлыг сайжруулж, энэ талын дүрэм журмын хэрэгжилтийг хангах 10.5.1. Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлт Зорилт 10.6. Илүү үр дүнтэй, хариуцлагатай, хууль ёсны институтийг бий болгох үүднээс дэлхийн олон улсын эдийн засаг, санхүүгийн институтийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хөгжиж буй орнуудын төлөөллийг нэмэгдүүлж, байр сууриа илэрхийлэх боломжоор хангах 10.6.1. Олон улсын байгууллагад санал өгөх эрхтэй хөгжиж буй орнуудын эзлэх хувь Зорилт 10.7. Төлөвлөлт, зохицуулалт сайтай шилжилт хөдөлгөөний бодлого хэрэгжүүлэх замаар хүмүүсийн зохион байгуулалттай, аюулгүй, байнгын, хариуцлагатай шилжилт хөдөлгөөнийг дэмжих 10.7.1. Гадаадад олсон жилийн нийт орлогод тухайн ажилтны ажилд ороход зарцуулсан зардлын эзлэх хувь 10.7.2. Шилжин суурьших сайн бодлогыг хэрэгжүүлдэг эсэх Зорилт 10.a. Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрт нийцүүлэн хөгжиж буй орон, ялангуяа нэн буурай хөгжилтэй улс орнуудад онцгой ба ялгавартай хандах зарчмыг хэрэгжүүлэх 10.a.1. Импортын тэг тарифтай нэн буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын импортод ногдуулсан тарифын эзлэх хувь Зорилт 10.b. Улс орны үндэсний төлөвлөгөө, хөтөлбөртэй нийцүүлэн хэрэгцээ шаардлага өндөр байгаа улс орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй орнууд, Африкийн орнууд, жижиг арлын хөгжиж буй орнууд, далайд гарцгүй орнуудад өгөх хөгжлийн албан ёсны тусламж, оруулах санхүүгийн урсгал, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих 10.b.1. Хөгжилд зориулсан хөрөнгийн нийт хэмжээ, сая ам.доллар Зорилт 10.c. 2030 он гэхэд шилжин суурьшигчдын хийдэг мөнгөн гуйвуулгын гүйлгээний төлбөрийг 3 хувиас бага түвшинд хүртэл бууруулж, 5 хувиас дээш төлбөртэй мөнгө гуйвуулах үйлчилгээг зогсоох 10.c.1. Мөнгөн гуйвуулгын дүнд эзлэх гуйвуулгын зардал Зорилго 11. Хот, хүн амын суурьшлыг бүх талын оролцоог хангасан, аюулгүй, эрсдлийг даван туулах чадвартай, тогтвортой болгох Зорилт 11.1. 2030 он гэхэд хүрэлцэхүйц, аюулгүй, хямд үнэтэй орон сууц, суурь үйлчилгээгээр хүн бүрийг хангаж, ядуусын хорооллыг сайжруулах 11.1.1. Орон сууцны тохиромжгүй нөхцөл, зөвшөөрөлгүй бүсэд суурьшсан, урц, овоохойд амьдардаг хотын хүн амын эзлэх хувь Зорилт 11.2. 2030 он гэхэд эмзэг бүлгийн хүн ам, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг онцгой анхааран замын аюулгүй байдал, тухайлбал нийтийн тээврийг өргөжүүлэн сайжруулах замаар аюулгүй, хямд үнэтэй, хүртээмжтэй, тогтвортой тээврийн системийг хүн бүрд хүргэх 11.2.1. Улаанбаатар хотод нийтийн тээврээр үйлчлүүлсэн хүн амын тоо Зорилт 11.3. 2030 он гэхэд бүх улс орнуудад хамтын оролцооны, нэгдсэн, тогтвортой хүн амын суурьшлын төлөвлөлт, менежментийн чадавх, бүх талын оролцоог хангасан, тогтвортой хот байгуулалтыг сайжруулах 11.3.1. Газар ашиглалтын хувийг хүн амын өсөлтийн хувьд харьцуулсан харьцаа 11.3.2. Хот төлөвлөлтөд иргэний нийгмийн шууд оролцоог бүрдүүлсэн, тогтмол, ардчилсан байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг удирдлага, төлөвлөлттэй хотуудын эзлэх хувь Зорилт 11.4. Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хадгалан хамгаалах арга хэмжээг сайжруулах 11.4.1. Үндэсний соёл, байгалийн өвийг хадгалах, хамгаалахад зарцуулсан нэг хүнд ногдох нийт зардлын хэмжээ, төгрөг Зорилт 11.5. 2030 он гэхэд нас барсан болон байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр бууруулж, ядуу болон эмзэг бүлгийн хүн амыг голлон анхаарч байгалийн гамшиг, түүний дотор устай холбоотой гамшгийн улмаас ДНБ-тай харьцуулсан эдийн засгийн алдагдлыг [x] хувиар бууруулах 11.5.1. 100,000 хүнд ногдох гамшгийн улмаас амь насаа алдсан, сураггүй болсон болон гамшигт шууд нэрвэгдсэн хүний тоо 11.5.2. Дотоодын нийт бүтээгдэхүүнд гамшгаас үүдэлтэй эдийн засгийн шууд хохирлын эзлэх хувь (ДНБ), амин чухал дэд бүтцэд учруулсан гэмтэл, суурь үйлчилгээ тасалдсан тоо Зорилт 11.6. 2030 он гэхэд агаарын чанар, хотын болон хог хаягдлын менежментийн асуудалд онцгой анхаарлаа хандуулах замаар хотуудын нэг хүнд ногдох байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах 11.6.1. Улсын хэмжээнд цуглуулсан хатуу хог хаягдлаас дахин боловсруулалт хийгдсэн хатуу хог хаягдын эзлэх хувь 11.6.2. Хотын агаар дахь нарийн болон том ширхэглэгт тоосонцор (PM 2.5 болон PM 10)-ын жилийн дундаж хэмжээ, мг/м3 Зорилт 11.7. 2030 он гэхэд хүн бүрийг, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй, бүх талын оролцоог хангасан, хүртээмжтэй, ногоон болон нийтийн эзэмшлийн талбайгаар хангах 11.7.1. Бүх нийтийн хэрэгцээнд зориулсан задгай талбайтай барилгажуулсан газрын эзлэх дундаж хувь, хүйсээр, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй хүн амаар 11.7.2. Сүүлийн 12 сард бие махбодын хохирол амссан, бэлгийн дарамтад орсон хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй хүн амаар, хэрэг гарсан байршлаар Зорилт 11.a. Үндэсний болон бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтийг сайжруулах замаар хот, хагас суурин газар, хөдөө орон нутгийн хооронд эдийн засаг, нийгэм, байгаль орчны үр дүнтэй уялдаа холбоо дэмжих 11.a.1. Хүн амын хэтийн тооцоо болон хэрэгцээт нөөц боломжтой уялдуулсан хот, бүсийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлдэг, хотод амьдардаг хүн амын эзлэх хувь, хотын хэмжээгээр Зорилт 11.b. 2020 он гэхэд бүх талын оролцоог хангах, хөрөнгө баялгийг үр ашигтай ашиглах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох, гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн нэгдсэн бодлого, төлөвлөгөө батлан хэрэгжүүлдэг хот, хүн амын суурьшлын тоог [x] хувиар нэмэгдүүлж, удахгүй гарах Хёгогийн үйл ажиллагааны баримт бичигтэй уялдуулан бүх түвшинд гамшгийн эрсдэлийн цогц менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх 11.b.1. Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд авч хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны суурь баримт бичигтэй уялдуулсан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний стратегийг баталж, хэрэгжүүлдэг эсэх 11.b.2. Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратегийн дагуу гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн стратегийг баталж, хэрэгжүүлдэг орон нутгийн засаг захиргааны эзлэх хувь Зорилт 11.c. Орон нутгийн материалыг ашиглан даац сайтай, гамшгийн үед тэсвэртэй, эдийн засгийн хэмнэлттэй барилга байгууламж барихад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх замаар нэн буурай хөгжилтэй орнуудыг дэмжих 11.c.1. Дотоодын материал ашиглаж хэмнэлттэй, бат бөх, үр ашигтай барилга барих, сайжруулахад олгосон санхүүгийн тусламжийн эзлэх хувь Зорилго 12. Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн бүтцийг бүрдүүлэх Зорилт 12.1. Хөгжиж буй орнуудын хөгжил, чадавх нөөц бололцоог харгалзан үзэж хөгжингүй орнууд хошуучлан бүх улс орнууд зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж, тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн 10 жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлэх 12.1.1. Тогтвортой хэрэглээ үйлдвэрлэлийн талаар үндэсний төлөвлөгөөтэй эсвэл үндэсний төлөвлөгөөндөө эдгээрийг зорилт, үндсэн чиглэл болгон тусгасан эсэх Зорилт 12.2. 2030 он гэхэд байгалийн баялгийг үр ашигтай хэрэглэж, түүний тогтвортой менежментийг бүрдүүлэх 12.2.1. Материалын өгөөж (МӨ) ба нэг хүнд ноогдох МӨ, ДНБ-д ногдох материалын өгөөж 12.2.2. Дотоодын материалын хэрэглээ, нэг хүнд ногдох дотоодын материалын хэрэглээ, ДНБ-д ногдох дотоодын материалын хэрэглээ Зорилт 12.3. 2030 он гэхэд жижиглэн худалдааны болон хэрэглээний түвшинд нэг хүнд ногдох дэлхийн хүнсний хаягдлыг хоёр дахин багасгаж, үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн тогтолцоотой холбоотойгоор гарах хүнсний алдагдал, түүний дотор ургац хураалтын дараах алдагдлыг бууруулах 12.3.1. Дэлхийн хүнсний алдагдлын индекс Зорилт 12.4. 2020 он гэхэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын баримт бичигт нийцүүлэн химийн бодис болон бүх төрлийн хог хаягдлыг амьдралынх нь мөчлөгийн хугацаанд байгаль орчинд ээлтэй байдлаар зохицуулах 12.4.1. Аюултай хог хаягдал, бусад химийн бодисын тухай байгаль орчны олон улсын олон талт гэрээ, хэлэлцээрийн дагуу мэдээлэл солилцох үүргээ биелүүлж байгаа эсэх 12.4.2. Нэг хүнд ногдох аюултай хог хаягдал, устгасан хог хаягдлын эзлэх хувь, устгалын төрлөөр Зорилт 12.5. 2030 он гэхэд хог хаягдлаас сэргийлэх, түүнийг бууруулах дахин боловсруулах, дахин хэрэглэх замаар хог хаягдал бий болгож буй хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулах 12.5.1. Хог хаягдлын дахин боловсруулалтын үндэсний түвшин, дахин боловсруулсан материал, тонноор Зорилт 12.6. Хувийн хэвшил, ялангуяа томоохон, үндэстэн дамнасан компаниудыг тогтвортой байдалд чиглэсэн арга ажиллагааг нэвтрүүлж, энэ талаарх мэдээллийг өөрсдийн үйл ажиллагааны тайландаа тусгаж байх явдлыг дэмжих 12.6.1. Тогтвортой байдлын тайланг хэвлэдэг компаниудын тоо Зорилт 12.7. Үндэсний бодлого, тэргүүлэх чиглэлтэй нийцүүлэн тогтвортой байдалд чиглэсэн төрийн худалдан авах ажиллагааг дэмжих 12.7.1. Төрийн худалдан авах ажиллагааны тогтвортой бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй эсэх Зорилт 12.8. 2030 он гэхэд хүн бүр тогтвортой хөгжил, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах амьдралын хэв маягийн талаар холбогдох мэдээлэл, мэдлэгтэй болсон байх 12.8.1. Дэлхийн иргэний боловсрол уур амьсгалын өөрчлөлтийн талаар тусгасан (ii) тогтвортой хөгжлийн боловсролыг a) боловсролын үндэсний бодлого, (b) сургалтын хөтөлбөр, (c) багш нарын боловсрол болон (d) суралцагчийн үнэлгээнд тусгасан байдал Зорилт 12.a. Хэрэглээний болон үйлдвэрлэлийн илүү тогтвортой бүтцэд шилжих зорилгоор шинжлэх ухааны болон технологийн чадавхаа бэхжүүлэхэд хөгжиж буй орнуудыг дэмжих 12.a.1. Байгаль орчинд ээлтэй технологи, үйлдвэрлэл, тогтвортой хэрэглээнд зориулсан судалгаа, хөгжлийн тусламжийн хэмжээ Зорилт 12.b. Шинээр ажлын байр бий болгодог, орон нутгийн соёл, бүтээгдэхүүнийг хөхүүлэн дэмждэг тогтвортой аялал жуулчлалд тогтвортой хөгжлийн үзүүлж буй нөлөөнд хяналт шинжилгээ хийх арга хэрэгслийг боловсруулж, нэвтрүүлэх 12.b.1. Тогтвортой аялал жуулчлалын стратеги эсвэл бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй эсэх (тийм-1, үгүй-2) Зорилт 12.c. Хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлыг харгалзан үзэж, ядуу, эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах байдлаар өөрсдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болохуйц нөлөөллийг багасгаж, үндэсний нөхцөл байдалд нийцүүлэн зах зээлийн гажилтыг арилгах, түүний дотор татварын бүтцийг өөрчлөх, байгаль орчин сөрөг нөлөө учруулж буй татаасыг аажмаар багасгах замаар үрэлгэн хэрэглээг өөгшүүлдэг шатах түлшний үр ашиггүй татаасыг оновчтой болгох 12.c.1. ДНБ-нд ногдох хатуу түлшний татаасны хэмжээ (үйлдвэрлэл, хэрэглээ), Нийт төсвийн зарлагад хатуу түлшинд зарцуулсан зардлын эзлэх хувь Зорилго 13. Цаг уурын өөрчлөлт, түүний үр дагавартай тэмцэх талаар яаралтай арга хэмжээ авах Зорилт 13.1. Улс орнуудад тулгарч буй цаг ууртай холбоотой аюул осол, байгалийн гамшгийг даван туулах, тэдгээрт зохицох чадавхыг бэхжүүлэх 13.1.1. 100,000 хүнд ногдох гамшгийн улмаас амь насаа алдсан, сураггүй алга болсон болон гамшигт шууд нэрвэгдсэн хүний тоо 13.1.2. Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд авч хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны суурь баримт бичигтэй уялдуулсан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний стратегийг баталж, хэрэгжүүлдэг эсэх 13.1.3. Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратегийн дагуу гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн стратегийг баталж, хэрэгжүүлдэг орон нутгийн засаг захиргааны эзлэх хувь Зорилт 13.2. Цаг уурын өөрчлөлтийн талаарх арга хэмжээг үндэсний бодлого, стратеги, төлөвлөлтөд тусгах 13.2.1. Хүнсний үйлдвэрлэлд нөлөөлөхгүй байдлаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд дасан зохицох чадварыг нэмэгдүүлж, хүлэмжийн хий бага ялгаруулдаг хөгжлийг дэмжих нэгдсэн бодлого, стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлдэг эсэх (тийм-1, үгүй-2) Зорилт 13.3. Цаг уурын өөрчлөлтийг багасгах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэрэмжлүүлэх талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хүмүүсийн болон институтийн чадавхыг сайжруулах 13.3.1. Бага, дунд, дээд боловсролын хөтөлбөртөө гамшгийг бууруулах, дасан зохицох, нөлөөллийг бууруулах, урьдчилан сэрэмжлүүлэх талаар тусгасан эсэх 13.3.2. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүнийг бууруулах, технологи дамжуулах, хөгжүүлэх үйл ажиллагааг нэвтрүүлэх чиглэлээр байгууллагын, системийн, хувь хүний чадавхийг бэхжүүлж байгаагаа мэдээлдэг эсэх Зорилт 13.a. эрсдлийг бууруулах үндсэн арга хэмжээ болон түүний хэрэгжилтийн талаарх ил тод байдлын хүрээнд хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагыг хангах, Ногоон цаг уурын сангийн үйл ажиллагааг тус санд хуримтлагдсан хөрөнгийг ашиглан аль болох хурдан бүрэн эхлүүлэх зорилгоор бүх төрлийн эх үүсвэрээс 2020 он гэхэд жил бүр 100 тэрбум ам.долларыг хамтран бүрдүүлэх зорилтын үүднээс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийг хэрэгжүүлэхээр хүлээсэн хөгжингүй улс орнуудын үүрэг амлалтыг биелүүлэх 13.a.1. 2020 оноос 2025 он хүртэл 100 тэрбум ам.долларыг бүрдүүлэх үүрэг амлалтыг биелүүлэхээр жил бүр бүрдүүлсэн хөрөнгийн хэмжээ, ам.доллараар Зорилт 13.b. Эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн болон эмзэг бүлгийн иргэдэд голлон анхаарч нэн буурай хөгжилтэй улс орнуудад цаг уурын өөрчлөлттэй холбоотой үр дүнтэй төлөвлөлт, менежмент хийх чадавхыг нэмэгдүүлэх механизмыг хөхүүлэн дэмжих 13.b.1. Эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн болон эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн үр дүнтэй, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төлөвлөлт, удирдлагын чадавхыг дээшлүүлэх механизмыг бий болгоход мэргэжлийн дэмжлэг авч байгаа эсэх Зорилго 14. Тогтвортой хөгжлийн зорилгоор далай, тэнгис, далайн нөөц баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах Зорилт 14.1. 2025 он гэхэд бүх төрлийн далайн бохирдол, ялангуяа эх газарт суурилсан үйл ажиллагаанаас үүдэлтэй, түүний дотор далай тэнгисийн хаягдал, шим тэжээлт бодисын бохирдлоос урьдчилан сэргийлэх, түүнийг үлэмж хэмжээгээр бууруулах 14.1.1. Эрэг хавийн эутрофикаци индекс болон хөвөгч хуванцар хог хаягдлыг нягтрал Зорилт 14.2. 2020 гэхэд ноцтой хэмжээний сөрөг нөлөөллүүдээс зайлсхийх, түүний дотор тэдгээрийг даван туулах чадавхыг бэхжүүлэх замаар далай тэнгисийн болон далайн эргийн экосистемийг тогтвортой хамгаалах, ашиглах, далай тэнгисийн эрүүл байдлыг хангаж үр шимийг нь хүртэхийн тулд түүнийг нөхөн сэргээх арга хэмжээг авах 14.2.1. Экосистемд суурилсан аргыг ашиглан ажиллаж байгаа эдийн засгийн онцгой бүсийн эзлэх хувь Зорилт 14.3. Далай тэнгисийн хүчилшилтийн нөлөөг шинжлэх ухааны хамтын ажиллагааг бүх түвшинд бэхжүүлэх замаар хамгийн бага доод түвшинд хүргэх, шийдвэрлэх 14.3.1. Дээж цуглуулах станцууд дээр хэмжигдсэн далайн усны хүчиллэгийн дундаж түвшин (рН) Зорилт 14.4. 2020 гэхэд загас агнуурыг үр дүнтэй зохицуулах, загасыг хэт ихээр агнах, хууль бусаар, албан ёсны мэдээнд ордоггүй, зохицуулалтгүй загас агнуур, хор хөнөөлтэй загас агнуурын арга хэлбэрийг зогсоох, хамгийн богино хугацаанд, наад зах нь биологийн онцлог шинжийнх дагуу хамгийн өндөр хэмжээнд тогтвортой ашиг шим өгөх түвшинд загас сүргийг сэргээх үүднээс шинжлэх ухаанд тулгуурласан менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх 14.4.1. Биологийн тогтвортой түвшинд байгаа загасны нөөцийн эзлэх хувь Зорилт 14.5. 2020 он гэхэд олон улсын болон үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн, бэлэн байгаа шинжлэх ухааны чанартай мэдээлэлд үндэслэн далайн эргийн болон далай тэнгисийн талбайн хамгийн багадаа 10 хувийг хамгаалах 14.5.1. Хамгаалагдсан эргийн болон далайн газрын эзлэх хувь Зорилт 14.6. 2020 он гэхэд эрэлтээс давуулан үйлдвэрлэх, загасыг хэт ихээр агнахад хүргэдэг загас агнуурт олгодог татаасны тодорхой хэлбэрүүдийг хориглох, хууль бус, албан ёсны мэдээнд ордоггүй, зохицуулалтгүй загас агнуур хийхэд нөлөөлдөг татаасыг халах, хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй улс орнуудад онцгой болон ялгавартай хандах зохих, үр дүнтэй нөхцөлүүд нь Дэлхийн худалдааны байгууллагын загас агнуурын татаасны тухай хэлэлцээний салшгүй нэг хэсэг гэж үзэж шинээр энэ төрлийн татаасыг нэвтрүүлэхээс татгалзах 14.6.1. Хууль бус, бүртгэгдээгүй, дүрмээс гадуур загасчлалтай тэмцэхэд чиглэгдсэн ОУ-ын арга хэрэгслийг нэвтрүүлж буй явц байдал, улс орнуудаар Зорилт 14.7. 2030 он гэхэд нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй орнуудын далай тэнгисийн нөөц баялгийг тогтвортой хэрэглэх, түүний дотор загас агнуур, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын тогтвортой менежментээр дамжуулан хүртэх эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх 14.7.1. Хөгжиж буй жижиг арлын орнууд, буурай хөгжилтэй орнууд болон бүх улс орнуудын загасны аж ахуйн ДНБ-д эзлэх хувь Зорилт 14.a. Далай тэнгисийн технологийг дамжуулах талаарх Засгийн газар хоорондын далай тэнгисийн газар зүйн комиссын үзүүлэлт, журмыг харгалзан үзэж далай тэнгисийн эрүүл байдлыг сайжруулах, хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй орнуудын хөгжилд далай тэнгисийн биологийн олон янз байдлын оруулдаг хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор шинжлэх ухааны мэдлэгийг сайжруулах, судалгааны чадавхыг хөгжүүлэх, далай тэнгисийн технологийг дамжуулах 14.a.1. Гол мөрөн, нуур цөөрөм загасны чиглэлийн судалгаанд хуваарилсан төсвийн зарлага Зорилт 14.b. Жижиг хэмжээний бичил загас агнуур эрхлэгчдэд далай тэнгисийн нөөц баялгийг ашиглах боломжоор хангах 14.b.1. Бичил загасны аж ахуйн далайн баялгийг ашиглах, зах зээлд гаргах эрхийг нь хүлээн зөвшөөрсөн, хамгаалсан хууль эрх зүй, бодлого, институтийн тогтолцоог бий болгож байгаа явц байдал, улс орнуудаар Зорилт 14.c. Далай тэнгисийн хуулийн тухай НҮБ-ын конвенцэд тусгагдсанчлан олон улсын хууль, түүний дотор, тохиромжтой нөхцөлд, далай тэнгис болон түүний нөөц баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах талаарх одоо хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын болон бүсийн журам дэглэмийн хэрэгжилтийг хангах 14.c.1. Далайг хамгаалах, далай түүний баялгийг тогтвортой ашиглах зорилгоор Далайн хуулийн тухай НҮБ-ын конвенцэд заасны дагуу далайн холбогдолтой арга хэрэгсэл, хууль эрх зүй, бодлого, институтийн орчноор дамжуулан ОУ-ын хууль эрх зүйг соёрхон баталж, зөвшөөрч, хэрэгжүүлэх чиглэлд ахиц, дэвшил гаргаж байгаа улс орнуудын байдал Зорилго 15. Дэлхийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, түүний тогтвортой хэрэглээг дэмжих, ойг тогтвортой ашиглах, цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг зогсоох, сэргээх, биологийн олон янз байдал алдагдаж буйг зогсоох Зорилт 15.1. 2020 гэхэд олон улсын гэрээний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагад нийцүүлэн хуурай газрын болон далайгаас хол цэнгэг усны экосистем, түүний үйлчилгээ, ялангуяа ой, намагшсан газар, уулархаг болон хуурай газрыг хамгаалах, сэргээх, тэдгээрийг тогтвортой ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлэх 15.1.1. Ойгоор бүрхэгдсэн газрын нийт газар нутагт эзлэх хувь 15.1.2. Эх газрын болон цэнгэг усны биологийн олон янз байдлын чухалд тооцогдох газар нутагт тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь, экосистемийн төрлөөр Зорилт 15.2. 2020 он гэхэд бүх төрлийн ойн тогтвортой менежментийг нэвтрүүлэх явдлыг хөхүүлэн дэмжих, цөлжилтийг зогсоох, муудсан ойг сэргээх, ойжуулах, моджуулах ажлыг олон улсын түвшинд [x] хувиар нэмэгдүүлэх 15.2.1. Ойн тогтвортой менежментийн чиглэлээр гарч байгаа ахиц дэвшил Зорилт 15.3. 2020 гэхэд цөлжилттэй тэмцэх, эвдэрч, талхлагдсан газар, хөрс, түүний дотор цөлжилт, ган, үерийн улмаас доройтсон газрыг сэргээх, газрын доройтлыг саармагжуулсан ертөнцийг бий болгохыг эрмэлзэх 15.3.1. Доройтсон газар нутгийн нийт газар нутагт эзлэх хувь Зорилт 15.4. 2030 он гэхэд тогтвортой хөгжилд нэн шаардлагатай үр ашгийг бий болгох уулархаг газрын экосистемийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор уулархаг газрын экосистем, түүний дотор экосистемийн био олон янз байдлыг хамгаалах 15.4.1. Уулын биологийн олон янз байдлын чухал ач холбогдолтой хэсгийг тусгай хамгаалалтад хамруулсан хэмжээ 15.4.2. Уулын ногоон хамралтын индекс Зорилт 15.5. Биологийн төрөл зүйлийн амьдардаг газар орны доройтлыг бууруулах, биологийн олон янз байдал алдагдаж буй байдлыг зогсоох, 2020 он гэхэд устах аюулд өртсөн төрөл зүйлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар яаралтай, дорвитой арга хэмжээ авах 15.5.1. Улаан дансны индекс Зорилт 15.6. Генетикийн нөөц баялгийг ашигласнаас хүртэж буй үр ашгийг шударга, тэгш хуваалцах, энэ төрлийн нөөц баялгийг зохистой ашиглах явдлыг дэмжих 15.6.1. Үр өгөөжийг шударга, тэгш хуваарилах нөхцлийг бүрдүүлэх хууль эрх зүй, бодлого, засаг захиргааны тогтолцоотой эсэх Зорилт 15.7. Ургамлын болон амьтны аймгийн хамгаалагдсан төрөл зүйлийг хулгайгаар агнах, хууль бусаар наймаалах явдлыг зогсоох, зэрлэг амьтан, ургамлын хууль бус бүтээгдэхүүнүүдийг эрэлт, нийлүүлэлтийг шийдэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авах 15.7.1. Хулгайгаар, хууль бусаар агнасан зэрлэг ан амьтдыг арилжсан худалдааны эзлэх хувь Зорилт 15.8. 2020 он гэхэд өөр гарагийн үржихүйц төрөл зүйлийг нутагшуулахаас сэргийлэх, тэдгээрийн хуурай газар болон усны экосистемд нөлөөлж буй нөлөөллийг үлэмж хэмжээгээр бууруулах, зонхилж буй төрөл зүйлийг хянах, устгах арга хэмжээ авах 15.8.1. Харийн төрөл зүйлийг тархахаас сэргийлэх, хяналт тавих ажлыг хангалттай санхүүжүүлдэг, холбогдох хууль эрх зүйн орчин бүрдсэн эсэх Зорилт 15.9. 2020 он гэхэд экосистем, биологийн олон янз байдлын ач холбогдлыг үндэсний болон орон нутгийн төлөвлөлт, хөгжлийн бодлого боловсруулалт, ядуурлыг бууруулах стратегид тусгах 15.9.1. Биологийн төрөл зүйлийн 2011-2020 стратегийн төлөвлөгөөний Айчи Биологийн олон янз байдлын Зорилт 2-т заасны дагуу тогтоосон үндэсний зорилтод чиглэсэн ахиц дэвшил Зорилт 15.a. Биологийн олон янз байдал, экосистемийг хамгаалах, тогтвортой ашиглах үүднээс бүх төрлийн эх үүсвэрээс санхүү хөрөнгө бүрдүүлэх, түүний хэмжээг нь ихээхэн нэмэгдүүлэх 15.a.1. Экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглалтын менежментэд зарцуулсан хөгжлийн албан ёсны тусламж, болон төсвийн зардлын хэмжээ, тэрбум төг Зорилт 15.b. Тогтвортой ойн менежментийг санхүүжүүлэх зорилгоор бүх түвшинд, бүх төрлийн эх үүсвэрээс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө бүрдүүлэх, энэ төрлийн менежмент, түүний дотор ойг хамгаалах, ойжуулах менежментийг хөгжүүлэх үүднээс хөгжиж буй орнуудад түлхэц болохуйц урамшуулал олгох 15.b.1. Ойжуулалт, ой нөхөн сэргээлт, ойн тогтвортой менежментэд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, тэрбум төг Зорилт 15.c. Тогтвортой амьжиргааны нөөц боломжийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэх замаар хамгаалагдсан төрөл зүйлийг хууль бусаар агнах, арилжих ажиллагаатай тэмцэх хүчин чармайлтыг дэмжсэн олон улсын туслалцаа дэмжлэгийг нэмэгдүүлэх 15.c.1. Хулгайгаар, хууль бусаар агнасан зэрлэг ан амьтдыг арилжсан худалдааны эзлэх хувь Зорилго 16. Тогтвортой хөгжлийн төлөө аюулгүй, бүх талын оролцоог хангасан нийгмийг хөгжүүлж, хүн бүрийг хуулиар хамгаалуулах боломжоор хангах, бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, бүх талын оролцоог хангасан институтийг бий болгох Зорилт 16.1. Хүчирхийллийн бүх хэлбэр, нас баралтын холбогдолтой түвшинг үлэмж хэмжээгээр бууруулах 16.1.1. 100,000 хүнд ногдох санаатай аллагын хохирогчдын тоо 16.1.2. 100,000 хүнд ногдох зөрчилдөөн, мөргөлдөөнөөс үүдэлтэй нас барсан хүний тоо 16.1.3. Сүүлийн 12 сард бие махбод, сэтгэл санаа, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн амын эзлэх хувь 16.1.4. Амьдардаг орчиндоо ганцаараа явахад аюулгүй байдлыг мэдэрдэг хүн амын эзлэх хувь Зорилт 16.2. Хүүхэдтэй зэрлэгээр харьцах, тэднийг мөлжих, наймаалах, тамлан зовоох, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсоох устгах 16.2.1. Сүүлийн нэг сард асран хамгаалагчаасаа сэтгэл санааны болон бие махбодын ямар нэгэн шийтгэл хүлээсэн 1-17 насны хүүхдийн тухайн насны хүүхдэд эзлэх хувь 16.2.2. 100,000 хүнд ногдох хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тоо 16.2.3. 18 хүртэлх насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан 18-29 насны эрэгтэй, эмэгтэйчүүдийн эзлэх хувь Зорилт 16.3. Олон улсын болон үндэсний түвшинд хууль ёсыг хөхүүлэн дэмжих, хүн бүрийг хуулиар хамгаалуулах тэгш боломжоор хангах 16.3.1. Өмнөх 12 сарын хугацаанд хүчирхийллийн хохирогч болсноо эрх бүхий байгууллага болон бусад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн зөрчил шийдвэрлэх байгууллагад мэдээлсэн хохирогчдын эзлэх хувь 16.3.2. Нийт шоронгийн хоригдогсдын дотор сэжигтнээр татагдсан хүний эзлэх хувь Зорилт 16.4. 2030 он гэхэд санхүүгийн болон галт зэвсгийн хууль бус урсгалыг үлэмж хэмжээгээр багасгаж, хулгайлагдсан эд хөрөнгийг буцаан олгох, нөхөн төлөх ажлыг сайжруулах, зохион байгуулалттай гэмт хэргийн бүх хэлбэртэй тэмцэх 16.4.1. Дотоод, гадаад санхүүгийн хууль бус урсгалын нийт хэмжээ, тухайн үеийн ам.долларын ханшаар 16.4.2. Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу эрх бүхий байгууллагаас хууль бус гарал үүслийг нь мөрдөж тогтоосон хураагдсан, олдсон, тушаасан галт зэвсгийн эзлэх хувь Зорилт 16.5. Авлига, хээл хахуулийн бүх хэлбэрийг үлэмж хэмжээгээр багасгах 16.5.1. Сүүлийн 12 сарын хугацаанд, төрийн албан хаагчид авлига өгсөн, эсвэл төрийн албан хаагчаас авилга өгөхийг гуйлгуулсан, төрийн албан хаагчтай хамгийн багадаа нэг удаа холбогдсон хүмүүсийн эзлэх хувь 16.5.2. Сүүлийн 12 сарын хугацаанд, төрийн албан хаагчид авлига өгсөн, эсвэл төрийн албан хаагчаас авилга өгөхийг гуйлгуулсан, төрийн албан хаагчтай хамгийн багадаа нэг удаа холбогдсон аж ахуй нэгжийн эзлэх хувь Зорилт 16.6. Бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, ил тод үйл ажиллагаатай институтийг хэвшүүлэх 16.6.1. Анх батлагдсан улсын нэгдсэн төсөвт засгийн газрын зардлын эзлэх хувь 16.6.2. Төрийн албаар үйлчлүүлсэн иргэдээс сүүлийн үйлчилгээндээ сэтгэл хангалуун байгаа иргэдийн эзлэх хувь Зорилт 16.7. Бүх түвшинд хурдан шуурхай, бүх талын оролцоог хангасан, оролцооны аргад тулгуурласан, төлөөллийн шийдвэр гаргадаг болох 16.7.1. Төрийн албан хаагчид, төрийн албаны ангиллаар, хүйсээр, насны бүлгээр, хувиар 16.7.2. Шийдвэр гаргалт нь хүртээмжтэй, хариуцлагатай байдагт итгэдэг хүн амын эзлэх хувь Зорилт 16.8. Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах 16.8.1. Олон улсын байгууллагад хөгжиж буй орнуудын гишүүнчлэл, санал өгөх эрхийн эзлэх хувь Зорилт 16.9. 2030 он гэхэд хүн бүрт албан ёсны үнэмлэх, түүний дотор төрсний гэрчилгээ олгох 16.9.1. Төрөлтийг нь иргэний бүртгэлийн байгууллага бүртгэсэн 5-аас доош насны хүүхдүүдийн эзлэх хувь, насны бүлгээр Зорилт 16.10. Үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн олон нийтийг мэдээлэл олж авах боломжоор хангах, үндсэн эрх чөлөөг хамгаалах 16.10.1. Сүүлийн 12 сарын хугацаанд амийг хөнөөсөн, хулгайлсан, хүчээр сураггүй алга болгосон, дур зоргоор баривчлан эрүүдэн шүүсэн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, ҮЭ-ийн болон хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтнуудын батлагдсан тоо 16.10.2. Олон нийтийн мэдээлэл авах эрхийг үндсэн хууль, хууль тогтоомж, дүрэм журам, бодлогын түвшинд баталгаажуулж, хуульчилсан эсэх Зорилт 16.a. Хүчирхийллээс сэргийлэх, терроризм, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор бүх түвшинд, ялангуяа хөгжиж буй орнуудын чадавхыг бэхжүүлэх үүднээс олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан үндэсний холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах 16.a.1. Парисын зарчмыг мөрдлөг болгодог хүний эрхийн бие даасан байгууллагатай эсэх Зорилт 16.b. Тогтвортой хөгжлийн үл ялгаварласан хууль, бодлогыг хөхүүлэн дэмжиж, мөрдүүлэх 16.b.1. Олон улсын хүний ​​эрхийн хуулиар хориглосон ялгаварлан гадуурхах явдлын аль нэг тохиолдлоор сүүлийн 12 сарын дотор гадуурхагдсан, доромжлуулснаа хувьдаа мэдэрсэн гэж мэдүүлсэн хүн амын эзлэх хувь Зорилго 17. Тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг сэргээж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг сайжруулах Зорилт 17.1. Татвар, бусад орлого цуглуулах үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилгоор хөгжиж буй орнуудад олон улсын тусламж дэмжлэг үзүүлэх замаар хөрөнгө мөнгө бүрдүүлэх үндэсний үйл ажиллагааг сайжруулах 17.1.1. ДНБ-д улсын нэгдсэн төсвийн нийт орлогын эзлэх хувь 17.1.2. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагад татварын орлогын эзлэх хувь Зорилт 17.2. Хөгжингүй орнуудын хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх үүрэг амлалтыг нь бүрэн биелүүлүүлэх, ялангуяа үндэсний нийт орлогынхоо 0.7 хувийг хөгжиж буй орнуудад, үүнээс 0.15-аас 0.20 хүртэлх хувийг нэн буурай хөгжилтэй улс орнуудад өгөх 17.2.1. ЭЗХАХБ, Хөгжлийн тусламжийн хорооны (DAC) донор орнуудын үндэсний нийт орлогод эзлэх буурай хөгжилтэй орнуудад үзүүлж буй хөгжлийн албан ёсны цэвэр болон нийт тусламжийн дүн Зорилт 17.3. Төрөл бүрийн эх үүсвэрээс хөгжиж буй орнуудад зориулан нэмэлт санхүүгийн хөрөнгө бүрдүүлэх 17.3.1. Улсын нэгдсэн төсөвт гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөгжлийн албан ёсны тусламжийн эзлэх хувь 17.3.2. ДНБ-д мөнгөн гуйвуулгын эзлэх хувь Зорилт 17.4. Өрөө санхүүжүүлэх, өрийн дарамтыг бууруулах, өрийн бүтцэдээ өөрчлөлт хийх ажиллагааг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн нэгдсэн зохицуулалт бүхий бодлогоор дамжуулан урт хугацааны өрийн тогтвортой байдлыг бий болгоход нь хөгжиж буй орнуудын туслах 17.4.1. Бараа, үйлчилгээний экспортод өрийн үйлчилгээний эзлэх хувь Зорилт 17.5. Нэн буурай хөгжилтэй орнуудад хөрөнгө оруулалт хөхүүлэн дэмжих журмыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх 17.5.1. Буурай хөгжилтэй орнуудад зориулсан хөрөнгө оруулалтыг дэмжих дүрэм, журмыг баталсан улс орнуудын тоо Зорилт 17.6. Одоо ашиглагдаж буй механизм, ялангуяа НҮБ-ын түвшинд хэрэглэгдэж буй механизмууд хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар, харилцан тохиролцсон нөхцөлд технологийг хөнгөвчлөх дэлхийн механизмаар дамжуулан шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлийн Хойд-Өмнөд, Өмнөд-Өмнөдийн болон гурван талт олон улс, бүсийн хамтын ажиллагааг, тэдгээрийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх, харилцан тохиролцсоны үндсэн дээр мэдлэг солилцох ажиллагааг сайжруулах 17.6.1. Улс орнуудын хооронд байгуулсан шинжлэх ухаан болон технологийн хамтын ажиллагааны гэрээ, хөтөлбөрийн тоо, хамтын ажиллагааны хэлбэрээр 17.6.2. 100 оршин суугчдад ногдох суурин интернетийн өргөн зурвас, хурдаар Зорилт 17.7. Харилцан тохиролцсоны үндсэн дээр таатай нөхцөлөөр, түүний дотор хөнгөлөлттэй нөхцөлөөр хөгжиж буй орнуудад байгаль орчинд ээлтэй технологийн хөгжүүлэх, шилжүүлэх, түгээх ажлыг хөхүүлэн дэмжих 17.7.1. Хөгжиж буй орнуудад байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх, дамжуулах, тараах болон тархцыг дэмжихээр батлагдсан санхүүжилтийн нийт дүн Зорилт 17.8. 2017 онд гэхэд нэн буурай хөгжилтэй орнуудад зориулсан технологийн банк, шинжлэх ухаан, технологи, инновацийн чадавх бэхжүүлэх механизмыг бүрэн ажилд оруулж, технологи, ялангуяа мэдээлэл, харилцаа холбооны технологийн ашиглалтыг нэмэгдүүлэх 17.8.1. Интернет ашигладаг хувь хүмүүсийн ​​эзлэх хувь Зорилт 17.9. Хойд-Өмнөд, Өмнөд-Өмнөдийн болон гурван талт хамтын ажиллагаагаар дамжуулан тогтвортой хөгжлийн бүх зорилтуудыг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг дэмжиж хөгжиж буй орнуудад үр дүнтэй, зорилтот чадавх бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон улсын дэмжлэгийг нэмэгдүүлэх 17.9.1. Хөгжиж буй орнуудын санхүүгийн болон техникийн тусламжийн дүн, доллараар (Хойд-Өмнөд, Өмнөд-Өмнөд болон гурвал талт хамтын ажиллагааны хүрээнд) Зорилт 17.10. Дохагийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хэлэлцээг эцэслэн дуусгах замаар Дэлхийн худалдааны байгууллагын харьяанд дэлхий нийтийн, дүрэм журамд үндэслэсэн, нээлттэй, үл ялгаварласан, эрх тэгш олон улсын худалдааны системийг дэмжин хөгжүүлэх 17.10.1. Дэлхийн жигнэсэн тарифын дундаж Зорилт 17.11. 2020 он гэхэд нэн буурай хөгжилтэй орнуудын дэлхийн экспортод эзлэх хувийг дахин нэмэгдүүлэх зорилгоор хөгжиж буй орнуудын экспортыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх 17.11.1. Дэлхийн экспортод Монгол Улсын экспортын эзлэх хувь Зорилт 17.12. Нэн буурай хөгжилтэй орнуудын импортод үйлчилдэг гарал үүслийн хөнгөлөлттэй дүрмийг ил тод, тодорхой болгох замаар Дэлхийн худалдааны байгууллагын шийдвэрт нийцсэн нэн буурай хөгжилтэй бүх орнуудад урт хугацаанд үргэлжлэх татваргүй, квотгүй зах зээлийн гарцыг бий болгох ажлыг шуурхай хэрэгжүүлж, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх 17.12.1. Хөгжиж буй орнууд, нэн буурай хөгжилтэй болон хөгжиж буй жижиг арлын орнуудад тулгарч байгаа дундаж үнэ тариф Зорилт 17.13. Бодлогын зохицуулалт, уялдаа холбоог хангах замаар дэлхийн макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх 17.13.1. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд Зорилт 17.14. Тогтвортой хөгжлийн бодлогын уялдаа холбоог сайжруулах 17.14.1. Тогтвортой хөгжүүлэх бодлогын уялдааг сайжруулах механизмыг бүрдүүлсэн эсэх Зорилт 17.15. Ядуурлыг арилгах, тогтвортой хөгжлийн бодлого тогтоох, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аливаа улс орны бодлогын орон зай, манлайллыг хүндэтгэх 17.15.1. Монгол Улсын үр дүнгийн тогтолцоо, төлөвлөлтийн арга хэрэгслийг хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагууд ашиглаж байгаа байдал Зорилт 17.16. Бүх улс орнуудад, ялангуяа хөгжиж буй орнуудад тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх ажлыг дэмжиж мэдлэг, мэргэшсэн чадвар, технологи солилцох, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх олон талт түншлэлтэй хослуулан тогтвортой хөгжлийн төлөө дэлхийн түншлэлийг бэхжүүлэх 17.16.1. Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд дэмжлэг болдог хөгжлийн үр ашигтай байдлын хяналт шинжилгээний олон талт оролцогчдын тогтолцоог бүрдүүлэх чиглэлд хийж байгаа ажлаа тайлагнаж байгаа эсэх Зорилт 17.17. Түншлэлийн хүрээнд олж авсан туршлага, хөрөнгө мөнгөө зарцуулсан бодлогод түшиглэн төр, төр-хувийн хэвшил болон иргэний нийгмийн үр дүнтэй түншлэлийг хөхүүлэн дэмжиж, төлөвшүүлэх 17.17.1. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг дэмжихээр амласан дүн, ам.доллараар Зорилт 17.18. 2020 он гэхэд орлого, жендэр, нас, арьс өнгө, үндэс угсаа, шилжин суурьшилтын байдал, хөгжлийн бэрхшээл, газар зүйн байрлал, үндэсний онцлог бүхий бусад үзүүлэлтээр ангилан гаргасан өндөр чанартай, шуурхай, найдвартай тоо мэдээллийн хүртээмжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх зорилгоор хөгжиж буй орнууд, түүний дотор нэн буурай хөгжилтэй, жижиг арлын хөгжиж буй орнуудад үзүүлж буй чадавх бэхжүүлэх дэмжлэг туслалцааг сайжруулах 17.18.1. Албан ёсны статистикийн үндсэн зарчмын дагуу холбогдох зорилтоор улсын түвшинд бүх задаргаагаар гардаг тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийн эзлэх хувь 17.18.2. Албан ёсны статистикийн үндсэн зарчмыг тусгасан статистикийн хууль тогтоомжтой эсэх 17.18.3. Бүрэн санхүүжилттэй эсвэл хэрэгжилтийн шатанд яваа статистикийн үндэсний хөтөлбөртэй эсэх, санхүүжилтийн эх үүсвэрээр Зорилт 17.19. 2030 он гэхэд тогтвортой хөгжилд хүрэх чиглэлээр гарч буй ахиц дэвшлийг тооцох одоогийн санаачилгуудад түшиглэн хөгжиж буй орнуудын статистикийн чадавхыг бэхжүүлэх ажлыг дэмжих 17.19.1. Хөгжиж буй орнуудын статистикийн чадавхыг бэхжүүлэхэд бэлэн байгаа бүх хөрөнгийн хэмжээ, доллараар 17.19.2. (a) Сүүлийн 10 жилд хүн ам, орон сууцны тооллогыг хамгийн багадаа 1 удаа зохион байгуулсан, (b) нас баралтын бүртгэлийг 80%, төрөлтийн бүртгэлийг 100% -д хүргэсэн эсэх (тийм-1, үгүй-2)