Toggle navigation
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭЛЛИЙН БЭЛЭН БАЙДАЛ
МЭДЭЭ
БИДНИЙ ТУХАЙ
MN
|
EN
Зорилго 4
Хүртээмжтэй,
тэгш
чанартай
боловсролоор
хангах,
хүн
бүрийн
насан
туршдаа
суралцах
боломжийг
дэмжин
хөхүүлэх
Зорилго 4. Хүртээмжтэй, тэгш чанартай боловсролоор хангах, хүн бүрийн насан туршдаа суралцах боломжийг дэмжин хөхүүлэх
Дата утга
Зорилт 4.1
2030 он гэхэд бүх эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд үнэ төлбөргүй, тэгш, чанартай бага болон дунд шатны боловсролыг эзэмшиж, холбогдох, үр дүнтэй эрдэм мэдлэгтэй болсон байх
Зорилт 4.2
2030 он гэхэд бүх эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг бага боловсролд бэлтгэж бага насны хүүхдүүдийг хөгжүүлэх чанартай үйлчилгээ, тусламж, сургуулийн өмнөх боловсролоор хангах
Зорилт 4.3
2030 он гэхэд бүх эрэгтэй, эмэгтэй хүнд хямд үнэтэй, чанартай техникийн, мэргэжлийн болон дээд боловсрол, түүний дотор их дээд сургуулийн боловсролыг тэгш авах боломжийг бүрдүүлэх
Зорилт 4.4
2030 он гэхэд ажил эрхлэх, зохистой хөдөлмөр, хувийн бизнес эрхлэх холбогдох ур чадвартай, түүний дотор техник, мэргэжлийн ур чадвартай залуучууд, насан хүрэгсдийн тоош [x] хувиар нэмэгдүүлэх
Зорилт 4.5
2030 он гэхэд боловсролын байгууллагад суралцагсдын жендэрийн зохистой харьцааг хангаж, эмзэг бүлэг, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, нутгийн уугуул хүмүүс, эмзэг бүлгийн хүүхдүүдэд бүх шатны боловсрол, мэргэжлийн сургалтыг тэгш авах боломжийг бүрдүүлэх
Зорилт 4.6
2030 он гэхэд бүх залуус, эрэгтэй, эмэгтэй нас хүрэгсдийн хамгийн багадаа [x] хувийг бичиг үсэг, тооны мэдлэгтэй болгох
Зорилт 4.7
2030 он гэхэд тогтвортой хөгжлийн мэдлэг, тогтвортой амьдралын хэв маяг, хүний эрх, жендэрийн тэгш байдал, энх тайван болон хүч үл хэрэглэх соёлыг төлөвшүүлэх, дэлхийн иргэн байх, соёлын олон янз байдал болон тогтвортой хөгжилд соёлын оруулж буй хувь нэмрийг ойлгуулах мэдүүлэх замаар тогтвортой хөгжлийг хөхүүлэх дэмжихэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг бүх суралцагчдад олгох
Зорилт 4.a
Хүүхэд, хөгжлийн бэрхшээл, жендэрийн мэдрэмжтэй боловсролын байгууллагыг бэхжүүлэн сайжруулж, хүн бүрийг аюулгүй, хүртээмжтэй, үр дүнтэй суралцах орчноор хангах
Зорилт 4.b
2020 он гэхэд хөгжингүй болон хөгжиж буй бусад орнуудад дээд боловсрол, түүний дотор мэргэжлийн сургалт, мэдээлэл, харилцаа холбооны технологи, техникийн, инженерийн, шинжлэх ухааны сургалтад суралцуулах зорилгоор хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй улс орнууд, Африкийн орнуудад олгох сургалтын тэтгэлгийн тоог дэлхийн хэмжээнд [x] хувиар нэмэгдүүлэх
Зорилт 4.c
2030 он гэхэд хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй улс орнуудад багш бэлтгэх сургалтын чиглэлийн олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан дадлага туршлагатай багш нарын хангамжийг [x] хувиар нэмэгдүүлэх
Зорилго 4. Хүртээмжтэй, тэгш чанартай боловсролоор хангах, хүн бүрийн насан туршдаа суралцах боломжийг дэмжин хөхүүлэх
4.2.2 Сургуульд орох албан ёсны насны хүүхдүүдэд нэг жилийн өмнө зохион байгуулалттай сургалтад хамрагдсан хүүхдийн эзлэх хувь
custom chart
4.6.1 15-24 насны хүн амын бичиг үсэг тайлагдалтын хувь, хүйсээр (2013)
custom chart
4.a.1 (a) Цахилгаан эрчим хүчинд холбогдсон; (b) сургалтын зорилгоор ашиглах интернэттэй; (c) сургалтын зорилгоор ашиглах компьютертэй; (d) хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан дэд бүтэц, сургалтын материалаар хангагдсан, (e) ундны усаар хангагд
custom chart
4.c.1 Боловсролын зохих түвшинд багшлах шаардлагыг хангах багш бэлтгэх болон багшийн мэргэжил дээшлүүлэх зохион байгуулалттай сургалтад хамрагдсан (а) сургуулийн өмнөх, (b) бага, (c) дунд, (d) ахлах сургуулийн багш нарын эзлэх хувь
custom chart
×
Data list
×
Description